Намтар, танилцуулга

Сайнбуянгийн Амарсайхан нь 1973 онд Нийслэлийн Налайх дүүрэгт төрсөн. Эцэг, эхээс есүүлээ, айлын доороосоо хоёр дахь хүүхэд. Бага насаа Налайх дүүрэгт өнгөрүүлсэн.

1981-1991 онд Налайх дүүрэгт бага, дунд сургуулиа дүүргэж улмаар АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хууль, эрх зүйн Магистр зэрэгтэй. Англи, Хятад, Орос хэлтэй.

  • 1992-1994 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан,
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе,
  • 2005-2007 онд АНУ-ын Американ Трейд&Девелопмент компанид хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер,
  • 2007-2016 онд Оюуны Ундраа Группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга, 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, Санхүү, Эдийн засгийн хорооны дарга,
  • 2017 оноос НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,
  • 2019 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байна.
  • 2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга. 

Улс төрийн Сонгуульт ажил:

  • 2012 оноос НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа.  МАН-ын Удирдах зөвлөл, бага хурлын гишүүн, Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгч, Налайх дүүргийн МАН-ын хорооны дарга.

 

Эдийн засаг, бизнесийн салбарын туршлага:
Монголын Эдийн Засгийн Форум, Хувийн Хэвшлийг Дэмжих Үндэсний Зөвлөл, Үндэсний Стратегийн Хүрээлэнг санаачлан үүсгэн байгуулагч гишүүн, ТУЗ-ын гишүүн. 2007-2011 онд Монголын гүйцэтгэх захирлуудын (CEO) Клубийн Дэд Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч, 2016 оноос Азийн Хүлэг Бодлогын Судалгааны Хүрээлэнгийн Дэд Ерөнхийлөгч зэрэг эдийн засаг, бизнесийн салбарын сонгуульт ажлыг хашиж ирсэн.
Судалдаг сэдэв:
Евразийн эдийн засаг, нийгмийн өөрчлөлтийн үйл явц, тэдгээрийн Монгол улсад үзүүлэх нөлөөлөл, Хот байгуулалт, хөгжлийн институцийн талаар судалдаг.

Мөрийн хөтөлбөр

1
Багануур дүүргийн бие даан хөгжих нөхцөлийг бүрдүүлнэ. Дэд бүтэц, аж үйлдвэрлэлийн нөөцөд тулгуурлан мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулна. Нийслэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа зарим хүнд, хөнгөн үйлдвэрлэлийг Багануур дүүрэгт шилжүүлэх зорилгоор ус сувагжуулалт, эрч...
2
Дулааны станцын өргөтгөл шинэчлэлтийг хийж, эрчим хүчний нэмэлт шинэ дэд станц, “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II”-ыг барьж, ажлын байр шинээр бий болгоно.   300 ортой шинэ эмнэлэг, “Голомт” цогцолбор сургууль, 103 дугаар сургуулийн шинэ байр, шаар...
3
Шинээр дулааны станц барьж, гэр хорооллыг дулаан, цэвэр, бохир усны инженерийн байгууламжид холбоно. Соёлын ордон шинээр барина. “Багахангай үйлдвэрлэл технологийн парк”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, шил, шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг барьж байгуулах, са...
4
1.4 Чанартай боловсрол, шинжлэх ухаан, инновацын хөгжил 1.4.15 Нийслэлийн дүүрэг, аймаг бүрд олон улсын хөтөлбөртэй, чанарын шаардлага хангасан жишиг сургууль байгуулна.
5
2.1.1 Уул уурхайн дараах ордуудыг ашиглана -Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоод шинэтгэл, өргөтгөл хийж, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлнэ. -Багануур дүүрэгт нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл хэрэгжүүлнэ. -Налайх дүүрэгт “Тавантолгойн сайжруулсан түлшний үйлдвэр-II”-ыг...
6
2.2.43. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аж үйлдвэрийн паркууд байгуулна. Үүнд: -Багануур, Налайх, Багахангай, Эмээлтэд үйлдвэрлэл, технологийн парк
7
2.3.1. Эрчим хүчний салбарын үр ашгийг нэмэгдүүлэн иргэд, айл өрхөд үнэ өртгийн дарамт бага байлгах бодлого баримталсан зах зээлийн зөв тогтолцоонд шилжүүлнэ.  2.3.2. Эрчим хүчний хэрэглээг дотоодоос бүрэн хангаж, эрчим хүч экспортлогч болох суурийг тавина. Үүнд: -Багануурын 400 мВт-ын хүчи...
8
5.1.1 Улаанбаатар хотын дүүрэг бүрд иргэдийн амарч тухлах, чөлөөт цагаа өнгөрөөх ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлнэ. 5.1.2 Ногоон байгууламжийг бий болгосон иргэн, аж ахуйн нэгжийг урамшуулж, гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийн ногоон стандар...

мэдээ & үйл явдал

Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын зүгээс Стандарт, хэмжил зүйн салбарын шинэчлэлд онцгой анхаарч, иргэдийн эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамг...
  Австралийн Засгийн газар болон ДЭМБ-аас манай улсад вирусийн бүрэн геномын дараалал тодорхойлох өндөр хүчин чадалтай лабораторийн тоног төхөөрөмжийг өнөөдөр гардуулан өглөө. Тус лаборат...
ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хий хоолой татах төслийн ТЭЗҮ-ийг эцэслэн баталгаажуулах Протоколд өнгөрөгч нэгдүгээр сарын 25-нд гарын үсэг зурсан билээ. Тэгвэл ...

медиа