Угаарын хийнд өртөхөөс сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллаж байна

2020/04/02

Хаврын улирал эхэлж гэр, байшингийн гадаад, дотоод агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэг энэ үед Нийслэлийн Засаг дарга “Угаарын хийн хордлогоос сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/346 тоот захирамж гаргасан. Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар болон бусад холбогдох албаны байгууллагууд энэ талаарх мэдээлэл, зөвлөмж, сэрэмжлүүлгийг олон нийтэд хүргэж ажиллаж байна.

Тэгвэл өнөөдөр холбогдох албаныхан Баянзүрх дүүрэгт ажиллах үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж тус дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн 2-р хорооны иргэн Б.Далайцэрэнгийнх “Пийшингээс утаа гараад байна. Ханын пийшингээ хөөлүүлье” гэсэн дуудлагыг “Тавантолгой түлш” ХХК –ийн дуудлагын 70119400 утсанд өгсний дагуу холбогдох мэргэжлийн хүмүүс ирж, пийшинг хөөлөх болон бусад шаардлагатай зөвлөмж, зөвлөгөөг өгч ажиллаж байсан юм.

Угаарын хийнд өртөхөөс сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэж ажиллаж байна  
С. Амарсайхан Facebook