З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна

2020/06/06
З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдрийн иргэд, сонгогчидтой хийх уулзалтаа Налайх дүүргийн 3 дугаар хорооноос эхэллээ.

Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл 4.4 км авто замыг шинээр тавьж байгаа. Үүнд 3 дугаар хорооны иргэд хийгээд Налайхчууд талархалтай хандаж байгаагаа МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хэлж байлаа. Налайхын замаас авахуулаад хот доторх замыг засаж сайжруулж, шинээр тавьж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон түүний баг нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Багануур дүүргийн Засаг дарга Ц.Сандаг-Очир нарын гар сэтгэл нийлж ажилласны үр дүн гэдгийг ч нутгийн иргэд хэлсэн юм.

Монгол Ардын нам “Хөгжлийн гэрээ” 2020-2024 мөрийн хөтөлбөртөө Налайх дүүргийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах хүрээнд дүүргийн төв, орон сууцны гэр хорооллуудад авто зам, явган хүний зам барьж, айл өрхийг эрчим хүч, дулааны эх үүсвэрт холбох талаар тусгасан. Иргэд рүүгээ хандсан, амьдралд ойр мөрийн хөтөлбөрүүд нь ард түмэнд хүрч, цаашид ч тэднийг багаар нь дэмжихээ налайхчууд илэрхийлж байлаа.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэд, сонгогчидтой уулзах үеэрээ алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх томоохон зорилт тавьж, холбогдох баримт бичгүүд боловсруулагдан УИХ-аар батлагдсан гэдгийг онцоллоо. Иргэд, сонгогчдын зүгээс нутаг орноо мэддэг, бүтээн байгуулалтын олон ажлыг алслагдсан гурван дүүрэгт өрнүүлсэн хийж чадсан учир тэднийг багаар нь дэмжиж, УИХ-д төлөөлүүлнэ гэдгээ хэлсэн юм.

Уулзалтын үеэр Налайх дүүргийн 3 дугаар хорооны иргэн н.Нэргүй “Алслагдсан гурван дүүргийг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтоо заавал ажил хэрэг болгох их итгэлийг та хоёрт хүлээлгэж байна. Амжилт хүсье” гэлээ.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

 

З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна  
С. Амарсайхан Facebook