Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

2020/06/06
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Налайх, Багахангай дүүрэгт МАН-аас нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нар өнөөдөр Налайх дүүргийн 3 дугаар хороо Нарангийн хэсгийн иргэд, сонгогчидтой уулзаж, намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан, санал сэтгэгдлийг нь сонслоо.   

Өнгөрсөн хугацаанд Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд “Смарт худаг” шинээр ашиглалтад орсон. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Дөл худалдааны төв”-ийн тойргоос 152 дугаар цэцэрлэг хүртэл 200 метр газарт явган хүний замын ажлыг хийж гүйцэтгэсэн. Мөн 288 хүүхдийн суудалтай 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил хийгджээ. Тэгвэл энэ онд Налайх-Чойрын уулзвараас Замчин хэсгийн 5 шар байр хүртэлх 2 км авто замын ажил, Сагсан бөмбөгийн талбай байгуулах, хүүхдийн тоглоомын талбай байгуулах, 12 гудамжны гэрэлтүүлэг хийх зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгджээ. Эдгээр ажлуудыг МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар цааш үргэлжлүүлэн хийж чадах чадвартай боловсон хүчин хэмээн иргэд хэлж байлаа.

“Дэлхий нийтэд Ковид-19 халдварт цар тахал дэгдсэн энэ хүнд үед энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгууль болж байгаагаараа онцлог. Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж, сонгуулийн сурталчилгааны ажил хийгдэж байна. Манай Багануур, Налайх, Багахангай дүүргүүд маань энэ удаагийн ээлжит сонгуульд нэг тойрог болж хоёр мандаттайгаар оролцож байгаа нь түүхэн үйл явдал. 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон стандартыг хэвшүүлэх зорилт тавьж ажиллаж байна. Мөн дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажил нийслэл хотод өрнөж байна. Алслагдсан гурван дүүрэгт мөн ялгаагүй цаашид дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлууд өрнөнө. Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлууд эхэлж, эхний үйлдвэрүүд ашиглалтад орсон. Мөн Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр Налайх дүүрэгт ашиглалтад орсноор ажлын байр нэмэгдэнэ” гэж уулзалтын эхэнд УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан иргэд, сонгогчиддоо хэлэв.        

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Өнгөрсөн жилүүдэд алслагдсан гурван дүүрэгт бүтээн байгуулалтын ажил ид өрнөсөн он жил болж өнгөрлөө. Манай гурван дүүрэгт тулгамдсан асуудал олон. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд манайх руу чиглэсэн хөрөнгө оруулалтууд эрс нэмэгдсэн. Хорооллуудад сургууль, цэцэрлэгийн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна. Гудамж, гэр хорооллуудад гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын талбайг нэмэгдүүлэх гээд хийгдэх ажлууд ч их байна. Энэ ажлууд бүгд манай намын мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Бид бүхэн хамтдаа энэ ажлуудыг хийж хэрэгжүүлнэ” гээд эхлүүлсэн ажлаа амжилттай дуусгах боломжийг бид бүхэнд олгоорой гэж иргэд, сонгогчиддоо хандан хэлсэн юм.

Энэ үеэр 3 дугаар хорооны иргэд, сонгогчид зам дагаж хөгжил ирнэ гэдэг. Энэ жишгээр Налайх-Чойрын чиглэлийн авто замын шинэчлэлийг богино хугацаанд хийсэнд талархалтай байгаагаа илэрхийлээд, УИХ-д төлөөллөө болгож сонгоно гэдгээ хоёр нэр дэвшигчдэд хандан хэллээ.   

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын сонгуулийн штаб

Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно  
С. Амарсайхан Facebook