Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ  

2020/06/06
Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ  

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүргийн 4 дүгээр хороо Алтайн хэсэгт оршин суух иргэд сонгогчидтойгоо өнөөдөр уулзлаа. Уулзалтаар “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулж, иргэд сонгогчидтой нээлттэй ярилцан санал сэтгэгдлийг нь сонссон юм.   

Улс төрийн ууган хүчин болон МАН-аас УИХ-ын 21 дүгээр тойрогт нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг 4 дүгээр хорооны иргэд, сонгогчид багаар нь дэмжинэ гэдгээ уулзалтын үеэр илэрхийлж байв. Өнгөрсөн хугацаанд УИХ-д бие даасан төлөөлөлгүй байсан цаг үе ард хоцорч энэ удаагийн сонгуульд алслагдсан гурван дүүрэг нэг тойрог болж, парламентад төлөөллөө илгээх боломж бий болж байгаад маш ихээр баярлаж байгаагаа иргэд, сонгогчид хоёр нэр дэвшигчдэд хэлж байлаа.   

Мөн өнгөрсөн хугацаанд эхлүүлсэн бүтээн байгуулалт, дэд бүтэц, авто зам, ногоон байгууламж, орон сууцны гээд олон төсөл хөтөлбөрүүдээ цаашид амжилттай хэрэгжүүлээрэй гэж захив.

Нэр дэвшигчдийн зүгээс өнгөрсөн жилүүдэд Налайх дүүрэгт хийгдсэн бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа зорилго, зорилтыг иргэд, сонгогчиддоо дуулгасан юм.

Түүнчлэн ирэх дөрвөн жилд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Алтай хэсгийн “Божу” ХХК хүртэлх 2.2 км авто зам шинээр байгуулах, Алтайн 12 дугаар гудамжинд “Ухаалаг худаг” шинээр барих, Алтайн гудамжинд 200, Нисэхийн гудамжинд 40, Өлгийн гудамжинд 14, Туулын гудамжинд 21 гэрэлтүүлэг шинээр хийх зэрэг олон бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэдгийг ч онцолж хэллээ.  

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ    
С. Амарсайхан Facebook