“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв

2020/06/13
“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Багануур, Багахангай, Налайх дүүрэгт МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар өнөөдөр нийслэлийн Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны малчин өрхийн иргэд, сонгогчидтой уулзаж, “Хөгжлийн гэрээ” 2020-2024 намын мөрийн хөтөлбөрөө танилцуулан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Багануур дүүрэгт 450 гаруй малчин өрх аж төрдөг. Өнгөрсөн жилүүдэд дүүргээс Улсын сайн малчин гурав, “Алтан төл”-ийн эзэн хоёр тодорчээ. Мөн жил бүр Малчдын зөвлөгөөнийг дүүрэгтээ зохион байгуулдаг уламжлалтай байна.    

У.Хүрэлсүхийн Засгийн газрын зүгээс малчид руу чиглэсэн олон ажлыг хийж хэрэгжүүлсэн. Тэр дундаа оны өмнөхөн бүх ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэлээ. Цаашид жил бүр ахмад настнуудын тэтгэврийг үе шаттай нэмнэ гэсэн заалт мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Мөн  жилд 10 сая толгой малын ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ цогцолборыг Дархан хот болон бүсийн төвүүдэд байгуулахаар төлөвлөснийг нэр дэвшигчид уулзалтын үеэр онцолж хэлэв.

МАН-аас нэр дэвшигч С.Амарсайхан “Энэ удаагийн сонгуульд МАН-аас мөрийн хөтөлбөртөө томоохон зүйл, заалтуудыг тусгасан. Тэтгэврийн тогтолцоог өөрчлөх, нийгмийн даатгалын тухай хууль гээд малчин өрхийнхөө аж, амьдралыг сайжруулсан олон зүйл заалт бий. Цаашид энэ бүхнийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх эсэхээ шийдэх хариуцлагатай түүхэн сонголтын өмнө бид бүхэн ирээд байна. Хэл, хил, мал гуравтайгаа байвал Монгол баян гэдэг. Малчин ардынхаа сайн сайхан ирээдүйн төлөө баялагийнхаа санг нэмэгдүүлье гэж зорьж байгаа. Мөн малчин өрх рүү чиглэсэн олон ажил хийгдэнэ” хэмээв.

МАН-аас нэр дэвшигч Ц.Сандаг-Очир “Өнөөдрийг хүртэл 30 орчим жилийн хугацаанд алслагдсан гурван дүүрэг маань төвийн дүүргүүдэд хуваагдаж саналаа өгдөг байсан цаг үе ард хоцорлоо. Энэ цагаас хойш манай гурван дүүргийн дуу хоолой УИХ, Засгийн газарт хүрэх боломжтой болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд дүүрэг, орон нутагтаа тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэж ирлээ. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх ажлууд эрс нэмэгдсэн. Энэ нь нутаг орныхоо зовлон, жаргалыг мэддэг биднийг НИТХ-ын төлөөлөгчөөр сонгож илгээсний үр нөлөө гэж бодож байна” хэмээгээд дүүргийнхээ малчин иргэдэд хандаж, хөдөө аж ахуйн салбараа хөгжүүлэхэд та бүхний оролцоо чухал. Тиймээс хамтдаа хүчээ нэгтгэж зүтгэцгээе гэв.

Багануур дүүргийн 1, 4 дүгээр хорооны малчин иргэдийн зүгээс бэлчээрийн асуудал их хүнд байдаг. Энэ талд цаашид анхаарч ажиллаарай. Мөн малын арьс шир үнэд хүрэхгүй байгаа нь малчин бидний хувьд бас нэг эмзэглэдэг асуудал. Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гээд хоёр нэр дэвшигчдэд сонгуулийнхан ажилд амжилт хүсч багаар нь дэмжиж сонгоно гэдгээ илэрхийлсэн юм.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигч Сайнбуянгийн Амарсайхан, Цэндийн Сандаг-Очир нарын Сонгуулийн штаб

 

“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв  
С. Амарсайхан Facebook