С.Амарсайхан: Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хуулиар хамгаалах ёстой

2020/12/18
С.Амарсайхан: Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хуулиар хамгаалах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Амарсайхан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Хүний эрхийг хамгаална гэдэг хэн нэгний эрхийг хамгаалахаас илүүтэй нийтийн эрх ашгийг хамгаалахад нэн чухал асуудал учир хэлэлцэхийг дэмжиж байгаа. Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хамгаалах хэрэгтэй, энэ асуудлыг хэлэлцэж, буруу, зөвийг нь хэлэлцээд явах ёстой гэж бодож байна. Яагаад хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах ёстой гэвэл бизнес, улс төрийн бүлэглэлд нэр төр, алдар хүндээ гутаалгадаг асуудал гардаг” хэмээв.

С.Амарсайхан: Хүний эрхийг хамгаалагчдын эрхийг хуулиар хамгаалах ёстой  
С. Амарсайхан Facebook