Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орлоо

2020/12/25

20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр нөлөө гаргаагүй байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотод хоёр жилийн өмнөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон эрсдэлтэй, зоримог шийдвэр гаргаснаар 1,5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан.

Утаа агаарын бохирдлын улмаас жил бүр шууд болон дам нөлөөгөөр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2,5 мянган хүн эрсдэж байсан нь судалгаагаар тогтоогдсон.

Зүүн бүсийн сайжруулсан түлшний хоёр дахь үйлдвэрийн эхний хэсэг ашиглалтад ороход Налайх дүүргийн 50 орчим иргэн барилга, сантехникийн бригадад ажилд орсон. Хоёр дахь ашиглалтад орсноор дүүрэгт 1000 гаруй ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой юм.

Налайхын уурхайчдын үйл хэргийг үргэлжлүүлэн энэ цаг үед ч УЛААНБААТАР хотыг илч түлшээр хангаж байгаа нь бахархууштай үйл хэрэг мөн. Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн тортог бохирдол багатай, стандартад нийцсэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн нийслэлчүүдийг нүүрсээр хангаснаар агаарын бохирдлыг 70-80 хувь, Налайх дүүргийн агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах боломжтой болно.

 

Сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэр ашиглалтад орлоо  
С. Амарсайхан Facebook