ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа

2021/02/08

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарыг хүлээн авч уулзлаа. Дэлхийд тархаад буй КОВИД19 цар тахлын хүндрэлийг эрсдэл багатай даван туулахын төлөө нягт хамтран ажиллана гэдгээ талууд тодотгов.

Мөн энэ үеэр ноён Сергей Диордица ДЭМБ-аас зөвшөөрсөн тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амыг дархлаажуулахад шаардагдах вакцинуудын талаарх судалгаа мэдээллийг Шадар сайдад өгөв.

Манай улс цаашид УОК болон ЭМЯ шуурхай штабуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулж, бүх нийтийг вакцинжуулах бэлтгэл ажлыг богино хугацаанд хангана. Эмч, сувилагчдыг нарийвчилсан сургалтад хамруулах, иргэд олон нийтэд ил тод мэдээллийг нээлттэй өгөх нь чухал гэдгийг Шадар сайд онцоллоо.

ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордицаг хүлээн авч уулзлаа  
С. Амарсайхан Facebook