С.Амарсайхан: УОК-оос гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажилла

2021/02/17
С.Амарсайхан: УОК-оос гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажилла

2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж буй. Шадар сайд , УОК-ын дарга С.Амарсайхан зарим хороодод ажиллах үеэрээ хэв журам сахиулахаар ажиллаж буй төрийн албан хаагчид, түлш борлуулагч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хөл хориотой холбоотой тулгарч буй асуудлуудыг холбогдох албаныханд яаралтай шийдвэрлэх үүргийг өгсөн юм.

Тэрбээр хэлэхдээ “ Яагаад хөл хорио тогтоож байгаа юм, яагаад өрх бүрээс шинжилгээ авч байгаа юм гэхээр ковидын цар тахлын голомтыг хумих, вакцинжуулах бэлтгэл хийх, иргэн, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэх үндсэн гурван зорилготой энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний үр дүн хэрхэн яаж хэрэгжих нь та биднээс шууд хамааралтай. Тиймээс УОК- оос гаргасан бодлого шийдвэрийг шат шатандаа эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах, эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандах шаардлагтай байна" хэмээлээ.

С.Амарсайхан: УОК-оос гаргасан бодлого шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажилла  
С. Амарсайхан Facebook