"Спутник -V" вакциныг хүлээж авлаа

2021/03/04
"Спутник -V" вакциныг хүлээж авлаа

ОХУ-аас “Ковид-19” халдварт цар тахлын эсрэг “Спутник-V” вакцины эхний ээлжийн 10 мянган тунг өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд тэргүүтэй албаны хүмүүс хүлээж авлаа.

ОХУ-аас нийт 200 гаруй мянган тун вакцин авахаар төлөвлөж байгаа бөгөөд дараагийн ээлжийн тунг ирэх сарын эхний долоо хоногт хүлээж авах юм.

ДЭМБ-аас “СпутникV” вакциныг бүртгэж авах бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй 3 сард багтаан бүртгэж авахаар төлөвлөж байгаа аж.

"СпутникV” вакцинаар дэлхийн 40 гаруй улс орон иргэдээ вакцинжуулахаар бүртгэн авч төлөвлөсөн бөгөөд тус вакцины дархлаа тогтоох чанар нь 92 хувийн үр дүнтэй байгааг судалгаагаар тогтоосон байна.

"Спутник -V" вакциныг хүлээж авлаа  
С. Амарсайхан Facebook