Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

2021/03/17
Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан 2021-2022 онд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Уг гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилготой юм. Гэрээг байгуулснаар Засаг дарга нар хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх ач холбогдолтой аж.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа  
С. Амарсайхан Facebook