Хөл хорио тогтоолгүй гамшгийн үеийн түвшинг ахиуллаа

2021/03/17
Хөл хорио тогтоолгүй гамшгийн үеийн түвшинг ахиуллаа

УОК-ын ээлжит хурал 2021 оны гуравдугаар сарын 13-ны бямба гаригт болж, коронавируст халдварт цар тахлын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан хатуу хөл хорио тогтоохгүйгээр гамшгийн үеийн ШАР түвшний дэглэмийг УЛБАР ШАР түвшин рүү шилжүүллээ. Ингэснээр 2021 оны гуравдугаар сарын 15- ны даваа гаригийн 06:00 цагаас хуулийн этгээд, төрийн байгууллага, иргэд зохицуулалтын түр журмыг мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллана.

 

 

Хөл хорио тогтоолгүй гамшгийн үеийн түвшинг ахиуллаа  
С. Амарсайхан Facebook