Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ

2021/03/19
Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ

- Гашуунсухайт боомт дээр 5, Шивээ хүрэнд 3 цэг ажиллуулан нүүрс тээврийн жолооч болон уул уурхайн ажилтнуудыг дархлаажуулна. Харин Даланзадгадад хоёр цэгээр эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулах юм.

- Жолооч нарын ажлын ээлжийн хуваарьт тохируулан дархлаажуулах ажлыг зохион байгуулах бөгөөд нэг баг өдөрт 150 хүнийг хамруулахаар тооцсон. Ингэснээр эхний ээлжийн 4,000 хүнийг 5 хоногт багтаан дархлаажуулахаар төлөвлөөд байна.
Цаашид уул уурхайн ажилтнууд, нүүрс тээврийн жолооч нарын ээлж солигдоход дараагийн ээлжийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ  
С. Амарсайхан Facebook