Уриалга

2021/03/25

Цөөнгүй хүний увайгүй,хариуцлагагүй, амин хувиа бодсон үйлдлээс болж, эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудын нөр их хүч хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй.

Цар тахлын амаргүй хүнд нөхцөлд эмч, мэргэжилтнүүд маань цаг наргүй ажилласаар байна. Цаашид ч бид эрүүл мэнд, эрдэмтэн судлаачид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, мэргэжилтнүүдтэйгээ хамтран ажиллаж, хичээж байж хүндрэлтэй цаг үеийг хохирол багатай давна.

Харамсалтай нь олны дунд ажил хийдүүлдэг, ажлын байрны давуу тал, албан тушаалын эрх мэдлээ ашиглан, амар хялбар аргаар амьдрахыг эрмэлздэг, нийтийн эрх ашгийг хохироодог зөрчлүүд илэрсэнийг хууль хяналтын байгууллагууд шалгаж эхлээд байна.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар дархлаажуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлсийг олгоход шаардлагатай 1.4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлүүллээ.

Би зөвд зөөлөн, бурууд хатуу байж эрүүл орчинг бүрдүүлнэ.

Уриалга  
С. Амарсайхан Facebook