2004 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс байгуулах шийдвэрийг УИХ-аас гаргаснаас хойш 17 жилийн дараа өнөөдөр чөлөөт бүсийн үүд хаалгыг нээж, байнгын ажиллагаатай болголоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс бол Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, эдийн засгийн өсөлтийг тэтгэх нэгэн чухал эх ундарга, гадаад, дотоод худалдааны эргэлтийг сайжруулах гол үүд хаалга юм. Ялангуяа цар тахлын үед Засгийн газраас эдийн засгаа дэмжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхэд анхаарч, гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхээр “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж буйг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр онцоллоо.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь 900 га нутаг дэвсгэртэйгээс өдгөө 300 га талбайд төлөвлөлт хийгдээд буй. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 58,8 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр 48 га талбайд шинээр автозам, холбоо дохиолол, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, дулааны станцын барилга байгууламжийг барьжээ.
Чөлөөт бүсийн шинэ мастер төлөвлөгөөний дагуу 59 хөрөнгө оруулагчид 101 га талбайг сонгон шалгаруулалтаар эзэмшүүлээд байгаагийн 7 га нь аялал жуулчлал, 47 га нь үйлдвэрлэлд, 20 га-д худалдаа, үйлчилгээ, 25 га-д агуулах, ложистик, 1.4 га нь шатахуун түгээх станцын зориулалттай. Чөлөөт бүсийн дэд бүтцийн хоёр дахь шатны төслийг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл таван жилийн хугацаатай байх юм.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтөд чөлөөт бүсийн эзлэх байр суурь, хэрэгцээ шаардлага их.
“Замын-Үүд” чөлөөт бүс нь Ази-Европыг холбосон хуурай замын гол зангилаа, олон улсын тээвэр ложистикийн төв болох бүрэн боломжтой учраас нийгэм, эдийн засгийн хувьд өргөн хүрээнд харж, ирээдүйн үр өгөөжийг тооцон, алсын хараатай бодлого, төлөвлөлтийн дагуу үйл ажиллагааг нь явуулах учиртай. Өнгөрсөн 17 жилийн хугацаанд бид олон боломжуудыг алдсан. Алдагдсан боломжуудын өртгийг тооцдог бол хэдэн оронтой тоогоор хэмжигдэх байсныг хэлэхэд бэрх. “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлчихсэн байсан бол өнөөдөр бид 50 вагон, 100 машины асуудал яриад сууж байхгүй, хилийн боомт дээр ачаа бараа саатахгүй байлаа. Иймд одоо төр, засгийн зүгээс чөлөөт бүсийг зах зээлийн голдрилоор хөгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарч, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бий болгохын төлөө ажиллана” хэмээв.
2015 онд баригдсанаас хойш 6 жил болсон “Замын-Үүд дулааны станц”-ын үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхээр туршилт, тохируулгад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн одоогийн ачаа тээврийг 6 дахин, зорчигч тээврийг 3 дахин нэмэгдүүлэх хүчин чадалтай Замын-Үүд боомтын өргөтгөлийн барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэнруй Монгол бол Хятадын гол түнш, гол хөршүүдийн нэг. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэгчилэн Эрээн, Замын-Үүд бол саахалт айлууд гэдгийг онцолж хэлээд, талууд харилцан ашигтай хамтарч ажиллаж, чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд Хятадын талаас шалтгаалах бүхнээр дэмжиж ажиллах болно гэлээ.
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо | |
С. Амарсайхан Facebook |
-
“Стандарт ба хөгжил”хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд нийт 16 мянга гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ ирүүлсэн байна
2023/04/03 -
Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо
2022/03/11 -
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа
2022/03/01 -
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
2022/03/01 -
Монгол Улсын Шадар сайд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй сар бүр мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байхаар тогтлоо
2022/02/23 -
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
2022/02/22 -
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАШДОНДОГИЙН ОТГОНБАЯРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
2022/02/10 -
ШАДАР САЙД МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА
2021/12/07 -
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан боллоо
2021/12/07 -
21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2021/12/07 -
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
2021/12/07 -
ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЗАСГИЙН ГАЗРААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО
2021/12/07 -
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАМ БАРИЛГЫН ТЕХНИКИЙН “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ШАДАР САЙД ОРОЛЦОВ
2021/09/30 -
Шадар сайд С.Амарсайхан эмнэлгүүдэд ажиллаж байна
2021/09/30 -
Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ
2021/09/06 -
Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа
2021/09/06 -
Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлн
2021/09/06 -
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо
2021/09/06 -
Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ
2021/09/06 -
Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэв
2021/09/06 -
Эдийн засаг сэргэж буй цаг үед аж ахуйн нэгжүүдэд зөвлөж ажиллахыг Шадар сайд санууллаа
2021/03/25 -
"Хүн-Эх дэлхий-Сансрын уудам" үзэсгэлэнг нээлээ
2021/03/25 -
Хүүхдийн төлөө сан байгуулахаар хуулийн төслийг өргөн барив
2021/03/25 -
Уриалга
2021/03/25 -
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга нар цахимаар хуралдлаа
2021/03/25 -
НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана
2021/03/19 -
Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ
2021/03/19 -
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлана
2021/03/17 -
"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг" олон улсын цахим уулзалт боллоо
2021/03/17 -
Байгалийн гамшигт үзэгдэл болсон Дундговь аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдав
2021/03/17
-
Би хэрхэн ажилладаг вэ?
2020/04/02 -
Налайхчууд: Эхлүүлсэн ажлуудын үр дүнг үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ
2020/06/07 -
Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
2020/06/06 -
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно
2020/06/06 -
C1 телевиз WHO IS HE? товч асуулт
2020/06/01 -
4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
2020/06/06 -
З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна
2020/06/06 -
8 дугаар хорооны Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ
2020/06/07 -
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа
2020/06/04 -
Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ
2020/06/06 -
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Налайхчууд талархалтайгаар хүлээн авлаа
2020/06/03 -
У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй
2020/06/20 -
Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна
2020/06/09 -
“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв
2020/06/13 -
“Стандарт ба хөгжил”хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд нийт 16 мянга гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ ирүүлсэн байна
2023/04/03 -
МАН мөрийн хөтөлбөртөө Багануурыг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн
2020/06/11 -
Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо
2021/01/30 -
С.Амарсайхан: Халамжийн бодлого зорилтот бүлэгт хүрэх ёстой
2020/12/29 -
“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ
2020/06/17 -
С.Амарсайхан: Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон бусад татвараа аймаг, нийслэл өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болно
2020/12/29 -
Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ
2020/06/04 -
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна
2020/06/05 -
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна
2020/06/05 -
С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн
2020/06/18 -
Ирэх жилүүдэд захын гурван дүүргийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлнэ
2020/06/10 -
“Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай” хэмээн захилаа
2020/06/08 -
Багануур дүүрэгт хийгдэх ажлуудаас
2020/06/02 -
Багануурын хүрэн нүүрсийг ашиглаж утаагүй түлш нийлүүлэх үйлдвэр байгуулна
2020/06/11 -
Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо
2022/03/11 -
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
2022/03/01