Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан боллоо

2021/12/07
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан боллоо
 
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 23 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.
 
Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОХУ-ын талаас Засгийн газрын орлогч дарга В.В.Абрамченко тэргүүлж, хоёр улсын гадаад харилцаа, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан яамд, агентлагийн төлөөлөл оролцов.
 
Ковид 19 цар тахлын улмаас өнгөрсөн онд буурсан худалдааны эргэлт энэ онд сэргэж буйг талууд тэмдэглэж, худалдааны эргэлтийг, түүний дотор манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортын нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг цаашид хамтран хэрэгжүүлэхээр уулзалтын эхэнд ярилцлаа.
 
Мөн "УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагааг эрчимжүүлж, тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол, Оросын хилийн боомтуудыг тохижуулах, дэд бүтцийг сайжруулах, манай улсын эрчим хүчний объектуудыг шинэчлэх, чөлөөт бүсийг хөгжүүлэх, хийн хоолой дамжуулах зэрэг томоохон төслийн талаар хэлэлцэв.
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан боллоо  
С. Амарсайхан Facebook