Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Газрын шинэтгэлийн үндэсний хороо өнөөдөр хуралдлаа.
Энэ удаагийн хуралдаанаар Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны тайлан, 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Мөн Монгол улсын иргэнд 2022 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
Өнгөрсөн онд тус хорооны төлөвлөж хийсэн ажлын хүрээнд газрын харилцаа, хот зохион байгуулалтын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх талаар онцгой анхаарч ажилласан талаар тус хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлай хэллээ. Уг ажлын дүнд иргэд газрын харилцаатай холбоотой 36 үйлчилгээг цахимаар авч эхэлсэн бөгөөд 600 гаруй сая төгрөгийг бодитоор хэмнэсэн судалгаа гарсан байна. Уг ажлыг цаашид өргөжүүлэхэд хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг Шадар сайдад уламжиллаа.
Мөн 2013 онд Хаягжуулалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор улс орон даяар мэдээллийн сан үүсгээд буй. Уг санд 21 аймгийн 330 сум, нийслэлийн 9 дүүргийн бүх хашаа, байшинг, бүртгэлжүүлсэн байна. Түүнчлэн орон нутгийн өвөлжөө, хаваржаа, рашаан сувилал, замын тэмдэг зэрэг бүх хэсгийг хамруулан, нэр өгч хаягжуулжээ. Уг хаягжуулсан газруудад 2014 онд баталсан Монгол Улсын стандартын дагуу тэмдэг тэмдэглэгээ тавих ажлыг эхлүүлэн, одоогоор 220 сумд хэрэгжүүлээд буй аж. Цаашид хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг Шадар сайд үүрэг болголоо.
Түүнчлэн Газрын шинэтгэлийг эрчимжүүлэх хүрээнд хийж буй ажил үйлчилгээнд гарч буй асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж байх зорилгоор бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны хуралдааныг 14 хоног тутам зохион байгуулахыг Шадар сайд С.Амарсайхан Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны нарийн бичгийн дарга А.Энхманлайд үүрэг болголоо.
Мөн дараагийн хуралдаанаар 2022 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Газрын багц хуулийн төслүүд, Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх зэрэг асуудлуудыг дахин хэлэлцэхээр тогтсон юм.
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ | |
С. Амарсайхан Facebook |
-
“Стандарт ба хөгжил”хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд нийт 16 мянга гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ ирүүлсэн байна
2023/04/03 -
Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо
2022/03/11 -
Байгалийн хийн хоолойн төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд талууд гарын үсэг зурлаа
2022/03/01 -
“Эрдэнэт Медипас” эмнэлгийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэн, олон нийтэд хүртээмжтэй болгоно
2022/03/01 -
Монгол Улсын Шадар сайд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй сар бүр мэдээлэл солилцож, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байхаар тогтлоо
2022/02/23 -
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлнэ
2022/02/22 -
УЛСЫН АВАРГА МАЛЧИН ДАШДОНДОГИЙН ОТГОНБАЯРТ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЛАА
2022/02/10 -
ШАДАР САЙД МОНГОЛЫН УЛААН ЗАГАЛМАЙН НИЙГЭМЛЭГИЙН САЙН ДУРЫН ИДЭВХТНҮҮДТЭЙ УУЛЗЛАА
2021/12/07 -
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 23 дугаар хуралдаан боллоо
2021/12/07 -
21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ЦАХИМ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2021/12/07 -
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ
2021/12/07 -
ГАЗРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛҮҮДИЙН ЗАСГИЙН ГАЗРААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХЭЭР ТОГТЛОО
2021/12/07 -
ХӨДӨӨ АЖ АХУЙ, ЗАМ БАРИЛГЫН ТЕХНИКИЙН “СПЕЦМАШ-2021” ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТЭД ШАДАР САЙД ОРОЛЦОВ
2021/09/30 -
Шадар сайд С.Амарсайхан эмнэлгүүдэд ажиллаж байна
2021/09/30 -
Биобэлдмэлийн үйлдвэрийг сэргээж халдвараас сэргийлэх, дархлаа дэмжих бэлдмэл (иммунглобулин) үйлдвэрлэж эхэллээ
2021/09/06 -
Монголын Улаан Загалмайн нийгэмлэгт ажиллалаа
2021/09/06 -
Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагааг есдүгээр сард эхлүүлн
2021/09/06 -
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаатай болголоо
2021/09/06 -
Ховд аймгийн БОЭТ-д шаардлагатай аппарат тоног төхөөрөмжийг шийдвэрлэлээ
2021/09/06 -
Увс аймаг дахь Боршоо боомтын шинэ лабораторийн техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэв
2021/09/06 -
Эдийн засаг сэргэж буй цаг үед аж ахуйн нэгжүүдэд зөвлөж ажиллахыг Шадар сайд санууллаа
2021/03/25 -
"Хүн-Эх дэлхий-Сансрын уудам" үзэсгэлэнг нээлээ
2021/03/25 -
Хүүхдийн төлөө сан байгуулахаар хуулийн төслийг өргөн барив
2021/03/25 -
Уриалга
2021/03/25 -
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын дарга нар цахимаар хуралдлаа
2021/03/25 -
НОК, ДОК, ХӨСҮТ нэг дор байрлан шуурхай шийдвэрлэж ажиллана
2021/03/19 -
Экспортын тээврийн жолооч нарыг дархлаажуулж эхэллээ
2021/03/19 -
Хөнгөн хэлбэрээр өвчилсөн иргэдийг гэрээр тусгаарлана
2021/03/17 -
"Хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагын үүрэг" олон улсын цахим уулзалт боллоо
2021/03/17 -
Байгалийн гамшигт үзэгдэл болсон Дундговь аймгийн Онцгой комисстой цахимаар хуралдав
2021/03/17
-
Би хэрхэн ажилладаг вэ?
2020/04/02 -
Налайхчууд: Эхлүүлсэн ажлуудын үр дүнг үзэхийн тулд МАН-аас нэр дэвшигчдийг багаар нь дэмжинэ
2020/06/07 -
Налайх дүүрэгт “Хөгжлийн үүд” залуусын хотхон байгуулагдана
2020/06/06 -
Налайх дүүргийн 3 дугаар хороо сагсан бөмбөг болон хүүхдийн тоглоомын талбайтай болно
2020/06/06 -
C1 телевиз WHO IS HE? товч асуулт
2020/06/01 -
4 дүгээр хороонд Ахмадын соёл, амралтын төвийг байгуулахаар төлөвлөжээ
2020/06/06 -
З дугаар хороонд шинэ зам тавьж байгаад Налайхын иргэд баяртай байна
2020/06/06 -
8 дугаар хорооны Нарлаг хэсэгт иж бүрэн сагсан бөмбөгийн талбай байгуулахаар төлөвлөгджээ
2020/06/07 -
УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа
2020/06/04 -
Дүүргийн алслагдсан хороодод гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажлыг иргэд ихээр дэмжлээ
2020/06/06 -
С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарыг Налайхчууд талархалтайгаар хүлээн авлаа
2020/06/03 -
У.Хүрэлсүх: Монгол Улс хаана хүрэх, хэрхэн хөгжих үндэс сууриа тавьсан. Одоо багаараа ажиллаж, бодит үр дүнд хүргэх хэрэгтэй
2020/06/20 -
Ц.Сандаг-Очир: Багахангайд шил шилэн бүтээгдэхүүн, барилгын шилэн хийцийн үйлдвэрийг байгуулна
2020/06/09 -
“Малынхаа түүхий эдийг үнэд хүргэж, малчин иргэдээ дэмжиж ажиллаарай” гэв
2020/06/13 -
“Стандарт ба хөгжил”хөтөлбөрийн хэлэлцүүлгийн хүрээнд нийт 16 мянга гаруй иргэн оролцож, санал хүсэлтээ ирүүлсэн байна
2023/04/03 -
МАН мөрийн хөтөлбөртөө Багануурыг бие даасан хот болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн
2020/06/11 -
Монгол Улсын Шадар сайдаар С.Амарсайхан томилогдлоо
2021/01/30 -
С.Амарсайхан: Халамжийн бодлого зорилтот бүлэгт хүрэх ёстой
2020/12/29 -
“Монгол малчин” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдын амьжиргааг дэмжинэ
2020/06/17 -
С.Амарсайхан: Үл хөдлөх хөрөнгийн албан татвар болон бусад татвараа аймаг, нийслэл өөрсдөө захиран зарцуулах эрхтэй болно
2020/12/29 -
Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ
2020/06/04 -
Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна
2020/06/05 -
Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна
2020/06/05 -
С.Амарсайхан: МАН мөрийн хөтөлбөртөө хүний хөгжлийг нэн тэргүүний бодлого болгож дэвшүүлсэн
2020/06/18 -
“Эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллаарай” хэмээн захилаа
2020/06/08 -
Ирэх жилүүдэд захын гурван дүүргийн хөрөнгө оруулалтыг салбар бүрт эрчимжүүлнэ
2020/06/10 -
Багануур дүүрэгт хийгдэх ажлуудаас
2020/06/02 -
Багануурын хүрэн нүүрсийг ашиглаж утаагүй түлш нийлүүлэх үйлдвэр байгуулна
2020/06/11 -
Монгол Улс вирусийн мутацлагдсан хэлбэрийг дотооддоо тодорхойлох боломжтой боллоо
2022/03/11 -
“Сэтгэл зүтгэл байвал ажил хийж болдгийг харуулж чадлаа” хэмээлээ
2020/06/13